Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Их хэмжээний сум зөөсөн монгол иргэдийг саатууллаа
Орос-монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэнийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгаж эхэллээ хэмээн Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.

“Галт тэрэг хурдаа саан хилийн зааг руу ойртох үед зөрчил гаргагч үүргэвчтэй ачаагаа галт тэрэгний зүтгүүр лүү шидсэнийг машинч нь шүүрч аваад хурдаа нэмж хил рүү ойртох үед нь зогсоож амжсан” гэж мэдээлэлд дурджээ. 

Хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар бол үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37,5 мянган сум илрүүлсэн байна. Ачаанд нийтдээ  дөрвөн үүргэвчинд  хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураажээ. Тэдний хоёр нь бүр автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон байна.

Буриадын гаалийн албаныхан Монгол Улсын иргэнд ОХУ-ын Эрүүгийн хулийн зүйл ангиар эхэрг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эн хуулиар бол их хэмжээний сум галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж нэг сая рубль хүртэлх торгууль ногдуулдаг юм байна.

Энэ хэргийг хоёр улсын хилээр сүүлийн жилүүдэд тохиож байгаа их хэмжээний сум галт хэрэгсэл гаргах гэсэн хамгийн том үйлдэл гэж мэдээлэлд дурджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан