Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
ОХУ-д болох ”Дэлхийн залуучууд, оюутны чуулган”-д урьж байна

ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Росмолодежь”–ийн санаачилгаар 2017 оны 10 –р сарын 14-22-нд ОХУ-ын Сочи хотноо Дэлхийн залуучууд, оюутны 19-р Их Наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадмыг ОХУ 1957, 1985 онд зохион байгуулж байжээ. Ийнхүү тус улс 32 жилийн дараа дахин зохион байгуулж байгаа энэ наадамд дэлхийн 150 орны 20 мянга гаруй залуус хуран чуулахаар болсон байна.

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх “Росмолодежь” агентлаг нь тус улсын залуучуудын талаар төрийн нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжилтийг ханган ажилладаг. Энэ байгууллага нь залуучуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, өрсөлдөх чадвартай, эрдэм мэдлэг олгоход чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэхүү фестивалийг тус улсад анх удаа зохион байгуулсны 60 жилийн ой энэ онд тохиож байгаагаар онцлог бөгөөд тэр ч үүднээсээ ирэх намар болох уг наадмын уламжлалыг орчин үетэй хослуулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчдийг урин оролцуулж байгаа гэнэ.

Наадмын зорилго нь  дэлхийн залуучуудыг нэгтгэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, түүнчлэн олон улсын болон соёлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.  Мөн залуучуудад хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зарчмаар хөгжих асуудалд манлайлагч залуучуудын үзэл бодол, дуу хоолойг нэгтгэхэд энэ наадмын үйл ажиллагаа чиглэнэ. Наадмын үеэр НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлж, дэлхий дахиныг тогтвортойгоор хөгжүүлэхэд залуучуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох юм.

Дэлхийн залуучууд, оюутны 19 дүгээр их наадамд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл,  залуу сэтгүүлчид, уран бүтээлчид, залуу тамирчид, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд,  инженер, улс төрийн намуудын залуучуудын байгууллагын удирдлагууд, багш нар, залуу бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мөн Орос хэл, соёл сонирхогчид, сайн дурынхан зэрэг салбар салбарын 18-35 насныхан оролцоно. Наадамд оролцогчийн байр, хоол, соёлын болон спортын арга хэмжээ зэрэг бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Харин замын зардлыг оролцогчид болон оролцогчдыг илгээж буй байгууллага хариуцах юм байна. Зохион байгуулагч орны зүгээс нийслэл Москва хот руу дэлхийн бусад орнуудаас ирэх хямд үнэтэй нислэгт зохион байгуулах ажлыг хийж байгаа бөгөөд оролцогчдын визний асуудлыг хялбар болгох үүднээс визний хураамжаас чөлөөлөхөөр болжээ. Хэрэв та ирэх 10-р сард болох тус наадамд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛЭХ линкээр орох боломжтой.

Бүртгэл 2017 оны 5-р сарын 10-ны өдрийг хүртэл явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан