Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн зам дагасан зовлон
Үүнээс улбаалаад цагийн хуваарь хүртэл өөрчлөгдөнө. Ажил алба хэн нэгэнтэй уулзахаар явахын тулд гэрээсээ 30 минутын өмнө гарах хэрэгтэй гэх мэт. Гэтэл Сансарын тунелийн зүүн уулзвар буюу Зүүн дөрвөн замаас Сансарын ШТС хүртэл замыг өчигдөр тэр чигт хааж байна. Нүхэн гарц барих тул есдүгээр сарын 1 хүртэл хаалттай байх гэнэ.
Сэлбийн гүүрний баруун урсгалыг хоёр хувааж сөрсөн урсгалтай болгосон. Сансараас Зуун айл хүрэхийн тулд та нэг бол нэлээд урт замыг туулж хүрэх болно, нөгөө бол Сэлбийн гүүрэн дээрх түгжрэлд хамаг цагаа барах болно. Үүнээс гадна хотын захын замууд явахын эцэсгүй энхэл донхол. Байнга зорчдог жолооч нар нь аргагүй эрхэнд замынхаа нүх сүвийг сайн мэддэг болцгоож түүнийхээ хүчинд туулж бардаг нь гарцаагүй. Тухайлбал “Цайз” зах хүрэх, Офицеруудын ордон орчмын, I хорооллын өмнөх зам яг ийм байдалд ороод удлаа. Эдгээр замыг жилээс, жилд нөхөөс төдийхнөөр аргалсаар өдийг хүрлээ. Үй түмэн хотгор, гүдгэр нөхөөстэй замын өчнөөн хагархай, цоорхойг хэзээ хүртэл нөхсөөр байх юм бүү мэд. Гэтэл хотын төвийн замуудаа ойр, ойрхон хуулж дахин, дахин шинээр тавьсаар. Өнөөдөр нэг ам.метр талбайд нөхөөс хийх өртөг нь ойролцоогоор 40 мянган төгрөг. Хотоос гарсан замууд бүр хэцүү. Нөхөөсөөр залгагдан үргэлжилсэн урт замуудад хэзээ болтол мөнгө цацсаар байх вэ.
“Таван шар”-аас цааш “22-ын товчоо”-ны зам үнэндээ там. Засаад байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Хүнд даацын машинууд хөлхөлдөж, зам ч хаагуур зурайж байгаа нь харагдахгүй шороон тал болсон. Энд тэндгүй ухсан том, том нүх. Хот руу орсон, гарсан бүгд тэр замаар зорчдог болохоор агаарт дэгдсэн тоос нь өвлийн утаанаас ч их болж, үзэгдэх юм үгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүс шороогоор л амьсгалж байна. Жолооч нар урдах машинаа ч харж чадахгүй, хаана нүх байгаа бол гэж гэлдэрсээр байна гэлцэх. Нийслэлийн Засаг даргад горилогч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр багтсан “Зам дагаж хөгжил” гэж үг бий. Тиймээс гэр хорооллоо хөгжүүлэхийн эхэнд авто замын асуудлыг нь нэн түрүүн шийдвэрлээсэй. Үгүй бол Улаанбаатарт зам дагасан зовлон л үргэлжилсээр байх нь.
Үүнээс улбаалаад цагийн хуваарь хүртэл өөрчлөгдөнө. Ажил алба хэн нэгэнтэй уулзахаар явахын тулд гэрээсээ 30 минутын өмнө гарах хэрэгтэй гэх мэт. Гэтэл Сансарын тунелийн зүүн уулзвар буюу Зүүн дөрвөн замаас Сансарын ШТС хүртэл замыг өчигдөр тэр чигт хааж байна. Нүхэн гарц барих тул есдүгээр сарын 1 хүртэл хаалттай байх гэнэ. Сэлбийн гүүрний баруун урсгалыг хоёр хувааж сөрсөн урсгалтай болгосон. Сансараас Зуун айл хүрэхийн тулд та нэг бол нэлээд урт замыг туулж хүрэх болно, нөгөө бол Сэлбийн гүүрэн дээрх түгжрэлд хамаг цагаа барах болно. Үүнээс гадна хотын захын замууд явахын эцэсгүй энхэл донхол. Байнга зорчдог жолооч нар нь аргагүй эрхэнд замынхаа нүх сүвийг сайн мэддэг болцгоож түүнийхээ хүчинд туулж бардаг нь гарцаагүй. Тухайлбал “Цайз” зах хүрэх, Офицеруудын ордон орчмын, I хорооллын өмнөх зам яг ийм байдалд ороод удлаа. Эдгээр замыг жилээс, жилд нөхөөс төдийхнөөр аргалсаар өдийг хүрлээ. Үй түмэн хотгор, гүдгэр нөхөөстэй замын өчнөөн хагархай, цоорхойг хэзээ хүртэл нөхсөөр байх юм бүү мэд. Гэтэл хотын төвийн замуудаа ойр, ойрхон хуулж дахин, дахин шинээр тавьсаар. Өнөөдөр нэг ам.метр талбайд нөхөөс хийх өртөг нь ойролцоогоор 40 мянган төгрөг. Хотоос гарсан замууд бүр хэцүү. Нөхөөсөөр залгагдан үргэлжилсэн урт замуудад хэзээ болтол мөнгө цацсаар байх вэ.

0 Сэтгэгдэл