Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Украины хуульч ерөнхийлөгч Порошенког шүүхэд өглөө

Украины хуульч, хүний эрхийг хамгаалагч Роман Лихачев Захиргааны хэргийн дээд шүүхэд өргөдөл гаргаж оросын сайтуудыг хаах зарлиг гаргасан  ерөнхийлөгч Петр Порошенког буруутгасан байна. Тэрээр Facebook хуудсандаа бичсэн тайлбартаа “иргэдийн эрхийг ингэж зөрчиж болох уу”, “Хэргийн гол нь «ВКонтакте» ч юм уу «Одноклассниках» гээд оросын сайтдаа байгаа юм биш. Хамгийн гол нь эрх чөлөөг хязгаарлаж байгаад л байна. Маргааш юу болох вэ.....Бодох, амьсгалахыг хориглох уу. Бид Европ руу чиглэсэн улс орон гэж яриад, үнэн хэрэгтээ Умард Солонгос шиг болж байна” гэж бичжээ.

Лихачев мөн Порошенкогийн эсрэг өргөдлийг шүүх ямар нэгэн дарамтгүйгээр авч үзэн шийдвэрлэхийг хүсээд “Хар л даа. АНУ-д ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг зүгээр л зогсоочихож байна шүү дээ, энэ бол ерийн л тогтсон зүйл” гэсэн байна.

Оросын компаниуд, хувь хүмүүсийн эсрэг хоригийн тухай зарлигт Украины ерөнхийлөгч Петр Порошенко энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэ зарлигаар интернетийн Яндекс, Mail.ru зэрэг компани, нийгмийн сүлжээний  “Одноклассники” болон  “ВКонтакте” сайтуудыг хаахаар заасан юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан