Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр,   зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун  хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 9-14 метр, шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан