“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Халамжийн мөнгө өрхийн урсгал зардлын 8-9 хувьтай тэнцэж байна

Засгийн газар байгуулагдаад 300 хоножээ. Ингээд ХНХЯ-аас энэ хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавив. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга орчим өрхийн амьжиргааны түвшинг тогтоосон байна. Одоогоор судалгаагаа нэгтгэж дуусгаад бусад байгууллагуудын мэдээлэлтэй тулган нягталж байгаа аж. Ингээд уг судалгааны үер гарсан зарим зөрчилийг ХНХ сайд Н.Номтойбаяр дурдав. Тухайлбал, хувьдаа 14 орон сууцтай иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг гэж мэдүүлжээ. Мөн 298 өрх тус бүр гураваас дээш орон сууцтай ч орон сууцгүй хэмээн бүртгүүлсэн тохиолдол гарсан. Манай улсад одоогоор 840 мянган иргэн халамжийн 69 төрлийн үйлчилгээ авч байгаа судалгаа гарчээ. Тэд жилд 250 тэрбум төгрөг төрөөс хүртэж байна. Энэ бүгдийг нягтлан шалгаж халамж зайлшгүй авах шаардлагатай иргэдэд өгдөг болно хэмээн ХНХЯ-аас үзэж буй юм. Төрөөс өнөөдөр өгч буй халамж өрхийн урсгал зардлын 8-9 хувьтай тэнцэж байгаа аж. Манай улстай эдийн засгийн нөхцөл байдал төстэй улс орнуудад халамж нь өрхийн зардлын 30-50 хувьтай тэнцдэг байна.

0 Сэтгэгдэл