“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Т.Оюунбилэг: Хаяг, шошго, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнээс сэрэмжлээрэй

Т.ЖАНЦАН
НМХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэгээс гудамж талбай, түцэнд худалдаалж буй чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний талаар тодрууллаа.
-Чанарын шаардлага хангахгүй хүнснүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Гудамж талбай хаа таарсан газраас гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авахгүй байх хэрэгтэй гэж сэрэмжлүүлмээр байна. Ялангуяа, ил задгай талбайд гар дээрээс худалдаалж байгаа хүнс чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна. Гарал үүсэл нь тодорхой биш, орц найрлага нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн гудамж, талбайд нэлээд зарагдаж байгаа. Жишээ нь импортын хүнсний бүтээгдэхүүний шошго нь орос, англи, монгол хэлний аль нэг дээр бичигдсэн байх ёстой. Гэтэл ханзаар бичсэн бүтээгдэхүүн зарагдах болсон. Гэтэл Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд импортын хүнсний хаяг шошго дээр бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн он сар, гарал үүсэл, орц найрлага нь тодорхой байхаар тусгасан байдаг.
-Яг ямар бүтээгдэхүүн хаана хаана худалдаалж байна. Та бүхэн импортоор орж ирхэд нь шалгаж хурааж авдаггүй юм уу?
-Сургуулийн ойролцоох дэлгүүр, түцээр хатаасан жимс, гялгар ууттай ундаа, тамхин бохь, өнгө алагласан таяган чихэр зарж байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг хувь хүмүүс өөрийн хэрэгцээнд гээд ганзагаар оруулж ирэх болсон. Энэ хатаасан жимс гэдгийг ялгаж мэдэх аргагүй. Лабораторын шинжилгээгээр бүгд хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй гэсэн дүгнэлт гарч байна. Тамхины хэлбэртэй бохь нь дам утгаараа тамхийг хүүхдэд сурталчилж буй хэрэг. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнийг эцэг, эх хүүхдэдээ авч өгөхгүй, худалдаа эрхлэгчид ч зарж борлуулахгүй байх хэрэгтэй. Хуульд хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид өөрсдөө бүтээгдэхүүндээ хаяг шошго нааж оруулж ирэх ёстой гэж заасан байдаг. Тэгэхгүй бол захиргааны хариуцлага тооцдог юм. Ингээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-30 дахин нэмэгдүүлж торгодог.

0 Сэтгэгдэл