Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Зүүн салаанд гарсан гал түймэрт Тэсо корпорацийн хамт олон ус зөөх сав, халуун хоол цайгаар тусаллаа

Монгол орны нийт нутгийн 8хан хувийг ой мод эзэлдэг. Жил бүрийн хавар, намар иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ой хээрийн гал түймэр гарч хэдэн га газар үнс нухам болдог билээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд хуурайшил ихтэй байсны улмаас СХД-н 25-р хороо Зүүнсалаа, баруунсалаанд хэд хэдэн удаа гал гарч 4га газар, 1000 орчим гацуур мод шатжээ.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд зусландаа гарч, ой модонд найз нөхөд хамт олноороо зугаалах болсонтой холбоотой гэж онцгой байдлын шинжээчид үзэж байна. Зүүнсалаанд Төгөл зуслангаас дээш ой модонд гарсан уг гал иргэдийн амьдарч байсан газраас 200хан метрийн цаана байсан бөгөөд унтрааж, цурманд оруулаагүй байсан бол ихээхэн аюул учрах байжээ.

СХД-ийн онцгой байдлын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 3 өдөр 3 шөнө нойргүй ажиллалаа. Уулын орой дээр гарсан учир ус зөөх боломж муу, машин явах боломжгүй тул гараар ус зөөж унтрааж цурманд оруулсан байна.
СХД-т үйлдвэр үйлчилгээ явуулдаг байгууллага хамт олноос тусламж хүссэн бөгөөд ТЭСО КОРПОРАЦИ хамт олон ус зөөх 40ш сав, онцгой байдлын 100 гаруй ажилчдад хоол, ус аваачиж өгсөн нь сайшаалтай. Иймд иргэд цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд бүрэн гүйцэт унтрааж байхыг анхаарууллаа.

0 Сэтгэгдэл