Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
БНАСАУ-г 100 хоног тайван орхиоч гэж Хятадын удирдагч АНУ-аас хүслээ

БНАСАУ-д нөлөөлөл үзүүлэхэд зориулан 100 хоног олгоод энэ хугацаандаа Вашингтон Умард Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авахгүй байхыг БНХАУ-ын дарга Си Зинпинь  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас хүслээ гэж японы Asahi сонин мэдээллээ.

Япон америкийн эх сурвалжаас  авсан энэ мэдээлэлд америкийн тэргүүн Дональд Трамп БНАСАУ-ын гадаад худалдааны 90 хувийг Хятад эзэлж байгааг сануулаад  энэ нь Бээжингээс  Пеньянд шахалт үзүүлэх гол шижим болно гэсэн юм байна.
Трампын энэ мэдэгдэлд БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-г БНАСАУ-ын эсрэг энэ хатуу арга хэмжээнүүдээ тэвчинэ үү гээд Умард Солонгосын улс төрийн бодлогыг өөрчлөхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахыг хичээж байна гэсэн юм байна.

Трамп, Си Зиньпин хоёр Пеньяны зүгээс  томоохон өдөөн хатгалга хийгээд байх юм бол Умард Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авах нөхцөл, болзлын талаар ярилцаж тохирсон гэнэ. Хятадын санал болгоод байгаа 100 хоног нь долдугаар сард дуусна. Энэ хугацаа дуусахад Трамп, Си Зиньпин хоёр Германд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан