Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Хятад бүсгүй АНУ-ын сансрын технологийг Хятадад дамжуулаад баригдав
АНУ-ын Калифорни мужийн харьяат 32 настай Сы Цэнь гэдэг бүсгүй америкийн сансрын технологийг хулгайлан Хятад улс руу хууль бусаар дамжуулсных нь  төлөө  баривчиллаа хэмээн америкийн Хуульзүйн яамны тараасан мэдээлэлд дурджээ.

Хятад гаралтай энэ бүсгүй калифорнийн Помонд оршин сууж байхдаа мөн мөнгө угаасан, хуйвалдаан зохион байгуулж, худал гэрчилсэн зэрэг хэрэгт буруутган мягмар гарагт саатуулан барьжээ.

Бүсгүй 2013 оны гуравдугаар сараас  2015 оны арванхоёрдугаар сарын хооронд хуурамч бичиг баримт ашиглан Хятад улс руу тоног төхөөрөмж, ялангуяа америкийн сансар судлал, батлан хамгаалах салбарт ашигладаг тоног төхөөрөмж илгээж байсныг нь мөрдөн шалгах үеэр  олж тогтоосон  байна.

Энэ хууль бус ажиллагааныхаа төлөө Сы Чэнь байнга хөлс мөнгө авч, түүнийгээ Хятад дахь гэр бүлийнхээ нэгний дансанд хийж байсан гэнэ.

“Манай улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц бараа бүтээгдхүүнийг гадаадад гаргах боломж олгож, дамжуулж өгч байсан хүмүүсийг олж илрүүлэн хариуцлага тооцох болно” гэж  Калифорнийн Төвийн тойргийн холбооны прокурорын үүрэг гүйцэтгэгч Сандра Браун хэлжээ.

Сы Чэнь үнэхээр буруутай нь нотлогдвол түүнд 150 жилийн хорих ял оноох юм байна.
0 Сэтгэгдэл
МАНАЙД ЯАГААД 20-ООС ДЭЭШ ЖИЛ ӨГДГҮЙ ЮМ БЭ. АНУ-Г ДАНДАА ДУУРИАДАГ БИЗ ДЭЭ. МОНГОЛЫН АВИЛГАЧДАД 150 ЖИЛ ӨГӨХ ЮМСАН
Хамгийн их уншсан