Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Манчестерийн дэлбэрэлтийн үеэр орон гэргүйчүүд ч хүмүүст тусалжээ

Тавдугаар сарын 22-ны орой Их Британийн Манчестр цэнгэлдэх хүрээлэнд болж байсан Арианы Грандегийн тоглолтын үеэр дэлбэрэлт болоход орон гэргүй тэнүүлч эр Стив Жонс тэндээс холгүй гудамжинд унтаж байжээ. Бөмбөг дэлбэрээд хүмүүс бужигнаад эхлэхэд Стив нэрвэгдэгсдэд туслахаар гүйж хүрсэн байна. Тэрээр нэг жаалын гарт шигдээд байсан ямар нэгэн хэлтэрхийг авахад тусалсан гэнэ.
Энэ тухайгаа тэрээр “Би орон гэргүй тэнүүлч болохоор чухам надад зүрх байдаг эсэхийг мэдэхгүй. Тэнд хүүхэд уйлаад л, хашгирч байсан болохоор би зүгээр л хар аяндаа зөнгөөрөө тэр бүхнийг хийсэн” гэж ярьжээ.
Орон гэргүй, өөр нэг тэнүүлч Крис Паркер бүр өөрөө хурц гэрэл гараад дэлбэрэлт болохыг харсан байна. Айж сандарсан хүмүүс рүү гүйж очоод газар унасан нэгэн эмэгтэйг өргөж авчээ. 60 настай тэр эмэгтэй түүний гар дээр амьсгал хураасан байна. “Тэр ердөө л гэр бүлийнхэнтэйгээ концерт үзэж байсан гэж хэлж амжсан. Би нулимсаа ч барьж чадаагүй” гэж ярьсан байна.
Дэлбэрэлтэд өртсөн хүмүүст зөвхөн энэ хоёр ч тусалсангүй, тэр хавийн оршин суугчид өрөө тасалгаагаа суллан сандарсан, шархдаж бэртсэн хүмүүсийг оруулж байсан бол таксины зарим жолооч нар хүмүүсийг гэрээд нь үнэгүй хүргэж байжээ.

0 Сэтгэгдэл