Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хүүхдүүдийн 70 орчим хувь нь аав шигээ хүн болохыг хүсдэг

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа 1000 аавын чуулганыг Соёлын төв өргөөнд өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд "1000 аав"-ын чуулганы зорилго оршиж байгаа аж.

Чуулганд нийслэлийн ерөнхий болвсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль цэцэрлэгийн удирдлагууд зэрэг нийт 1350 орчим хүн оролцжээ.

"Монгол хүн" хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ "Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал нийгмийн бөгөөд эцэг эхчүүд бидний тулгамдсан асуудал болоод байна.

Эцэг эхчүүд хүүхдээ сургууль, багш нарт даатгаад орхидог тогтолцоог халж, хамтран ажиллаж, аавууд хүүхэддээ цаг гаргахыг уриалж байна. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, тэдэнд цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг.

Тиймээс өнөөдрийн аавуудын чуулганаар нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа, хүүхдийн хүмүүжилд аавын үүрэг роль ямар чухал болохыг, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн маш ач холбогдолтой чуулган анх удаа болж байна.

Манай аавууд боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо" гэв. Тус чуулганы хүрээнд 4-7 насны 10 мянган хүүхдэд "хэнийг үлгэрлэн дуурайдаг вэ" гэсэн судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь "Аав шигээ хүн болно" гэсэн дүн гарсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан