Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хятадын нэрт аялагч Сун Жиэн улаанбаатарт аялж байна

Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна. НАЖГ, “Мөнх Харилцаа” ТББ байгууллага, “Жуулчин” ХХК, “Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьсан байна. Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ. Ингэхдээаяллын маркетинг сурталчилгааг хийж, сошл ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна.

Тухайлбал, БНСУ-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үе шаттайгаар, гурван жилийн хугацаанд сурталчилснаар хятадын аялал жуулчлалын урсгал солонгос улс руу чиглүүлэхэд ихээхэн нөлөөлж чадсан байна. Түүний Улаанбаатарт буусны дараах “Улаанбаатар аюулгүй хот” хэмээн тодотгосон анхны сэтгэгдлийг 5 сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн талаарх эерэг нийтлэлийг 20 минутын дотор 300 000 хүн үзжээ. Аялагч Сун Жиэний багийнхантай хийх чөлөөт уулзалт 5-р сарын 31-ний өдөр 17.00 цагт НАЖГ-ын Мэдээллийн танхимд болох юм байна. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялсан түүх, аялал жуулчлалын салбар дахь маркетинг сурталчилгаа, хятдад интернетийн ямар хэрэгсэл ашиглах нь үр дүнтэй вэ зэрэг сонирхолтой сэдвээр ярилцана.

Тэрээр манай улсад ирэх сарын хоёрны өдрийг хүртэл аялах юм байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан