Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хорт хавдрыг эсэргүүцэх аргыг оллоо
Финляндын эрдэмтэд хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэрхэн хоёр дахин бууруулж болох вэ гэдгийг судалж судалгааны дүнгээ танилцууллаа. Энэ бол тун амархан. Хэрвээ та өдөр бүр тогтмол цагт 30 минут спортоор хичээллэж чадвал хорт хавдраар өвчлөх эрсдэлээ хоёр дахин бууруулж болох юм байна. Финляндын Оулу болон Куопио хотын эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөр бүр тогтмол спортоор хичээллэвэл хүний бие махбодийн хамгаалах дархлаа сэргэдэг төдийгүй хорт хавдрыг эсэргүүцэх дархлаатай болдог байна. Гэхдээ эрдэмтэд өдөр бүр 30 минутаас багагүй гэдгийг онцолсоор байгаа юм. Судлаачид хавдрыг эсэргүүцэх чадвартай спортын төрлөөр гүйлт, усанд сэлэлт, дугуй унах, завиар сэлүүрдэх, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей зэргийг онцолжээ. Гэхдээ аль болох спортын төрлөө ээлжилж байхыг бас зөвлөсөн байна. Хурдан алхах нь бас л нэг спорт болдог, гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал төрөл бол бөмбөгтэй спортууд юм гэж эрдэмтэд бичжээ.  Өмнө нь  Вашигтон болон Харвардын их сургуулийн эрдэмтэд 52 удаагийн судалгаагаараа байнгын хөдөлгөөнд байдаг хүмүүс 24 хувиар бага бүдүүн гэдэсний хорт хавдарт тусдаг гэдгийг нотолж байсан юм. Зөвхөн АНУ-д жил бүр 100 мянган хүн хавдраар өвчилж, дөрвөн мянга нь нас бардаг гэсэн тоо бий. Тэгэхээр спортоор хичээллэдэг хүний тоог нэмж чадвал жил бүр 24 мянган хүнийг аварч болох юм гэдэг баримт гарчээ. Эмч нар  энэ бүх спортын төрөл таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Өглөө босоод гүй, дугуйгаар ажилдаа яв, цэвэр агаарт алхаж бай, бас усанд сэл. Өдөр бүр энгийн дасгал хийх цаг өөртөө гарга гэж зөвлөж байгаа юм.  Та бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөхийг хүсэхгүй л байгаа бол долоо хоногт таван цагийн өөртөө зарцуулахаа мартав даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан