Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Компьютерийн алдаанаас болоод British Airways 150 сая фунт алдлаа

Компьютерийн алдаанаас болоод олон тооны нислэгээ өөрчилж, зогсооход хүрсэн британийн агаарын тээврийн British Airways компанийн алдагдал 150 сая фунт стерлинги давлаа гэж Times сонин даваа гарагт  мэдээллээ.

Компьютерийн энэ алдаанаас болж английн Хитроу болон  Гэтвик нисэх буудлаас British Airways-ийн зорчигчид нисч чадсангүй. Тэр ч бүү хэл бусад хотуудад ч энэ компанийн онгоцууд нисээгүй, маргааш нь ч зарим газарт онгоц хөөрөөгүй  юм байна. Компьютерийн системд алдаа гарч үндсэндээ зогссон гэж агаарын тээврийн компани ням гарагт мэдэгдсэн юм. Гэхдээ хакерын довтолгоо байсан гэх нотолгоо байхгүй гэнэ.

Агаарын тээврийн шинжээч Ховард Уилдон энэ бүхнээс болоод  тус компанийн алдагдал 100 сая фунт стерлингээс давна гэснийг Times иш татсан байна. “Энэ бол агаарын тээвэр саатсан хоёр өдрийн тухайд биш, хамгийн гол нь хүмүүсийн итгэл алдарсантай холбоотой” гэж шинжээч хэлжээ.

“Өөр шинжээчдийнхээр бол тус компанийн алдагдал 150 саяас давж гарна. Үүний дээр зорчигч тус бүрт 225-450 фунтын нөхөн төлбөр өгөх болж байна” гэж хэвлэл тэмдэглэжээ.

Үүний өмнө Sky News хэвлэлд ярилцлага өгсөн British Airways-ийн тэргүүн Алекс Круз  энэ бүхнээс болж нийт 75 мянган зорчигч хохирсон гэсэн юм. Гэхдээ тэрээр үүнээс болоод албан тушаалаа өгөхгүй гэдгээ мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан