Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Супермаркетаар ороод гарахдаа…
Хүн бүр л өнөөдөр л амралтын өдрөөрөө гэрийнхээ хүнсийг цуглуулахаар супермаркет руу явдаг болж. Учир нь тэнд барааны сонголт өргөн, цаг мөнгөө хэмнэнэ. Гэвч та аливаа хүсний бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө эхлээд өөрийнхөө эрүүл мэндийн талаар эргэцүүлээд нэг бодоод үзээрэй.  Хэрвээ та таргалахаас айж, эсвэл илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа бол супермаркетийн талаар сэтгэлзүйчид болоод анагаахын эрдэмтэд хэрхэн зөвлөж байгааг анхааралтай уншаарай.

-Хэзээ ч дэлгүүр рүү хоосон ходоодтой бүү яв. Та идэхийг хүсч байгаа, идмээр санагдсан бүхэндээ мөнгө зарцуулж төлөвлөснөөсөө их зардал гаргадаг юм шүү гэдгийн бүү мартаарай.
-Супермаркет руу явахдаа эхлээд худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Жагсаалтынхаа дагуу л тохирох мөнгөө түрийвчиндээ хий.
-Худалдааны танхимаар ямар ч зорилгогүй сэлгүүцэх шаардлага байхгүй шүү.  Танд хэрэгтэй байгаа бараатай лангуу руу шууд яв.  Эс тэгвэл та өөрийн эрүүл мэндэд муу зүйлээ худалдаад авчихаж болзошгүй шүү.

-Таныг байнга урин дуудаад байдаг жигнэмэг, эсвэл шоколадны сурталчилгааг дэлгүүрт ороод санах шаардлагагүй. Хэрвээ үнэхээр амттан руу таны гар яваад байвал сагсандаа хийхээс өмнө эхлээд орцыг нь нэг сайн унш.  Илчлэгийг нь харахаа мартав даа. Үүний дараа таны “хорхой” бага боловч дарагдана.
- Сагсаа аваад кассны хажууд очоод ахиад нэг шалгаад үзээрэй. Харав уу шарсан төмс, шоколад хийчихсэн байгаа биз. Одоохон буцаагаад лангуун дээр нь тавь.  Хэдийгээр амттай ч таныг таргалахад эдгээр бүтээгдэхүүн л түлхэц өгдөг юм шүү.
-Хэрвээ  та зочин уриад тэдэнд зориулж ширээ засах гэж байгаа бол аль болох уут, хайрцагтай зүйлс аваарай. Таны идэх хүслийн өдөөхгүйн тулд шүү дээ.

Супермаркетаас ямар бүтээгдэхүүн худалдаж авах нь дэндүү аюултай вэ?

Шарсан төмс
. Илчлэг өндөртэйгээс гадна химийн элдэв зүйлс шингэсэн бас тослог ихтэй. Ер нь танд хамгийн хэрэггүй зүйл гэнэ. Энэ нь чихрийн өвчин, зүрхний шигдээс, хавдар зэрэг зарим өвчнийг өдөөх нь бий гэж эмч нар зөвлөж байна. Турахыг л хүсч байвал аль болох тэвчээртэй байх ёстой.

Хатаасан талх /Сухар/
Та сухар бол илчлэг багатай бүтээгдэхүүн гэж бодож байна уу. Тэгвэл эндүүрч байна. Түүнийг бэлтгэхэд давс бусад амттан заавал шаардлагатай байдаг.  Мэдээж дээрээс нь химийн зарим элемент ордог.  Тиймээс үнэхээр л сухар идмээр байгаа бол гэрийн нөхцөлд бэлтгэ.

Самар.
  Самар хүний бие, эрүүл мэндэд хэрэгтэй олон чухал зүйл бий гэдгийг бид мэднэ. Гэхдээ супермаркетэнд та жинхэнэ цэврээр нь самрыг олж харах нь юу л бол.  Давс, элсэн чихэр гээд бусад олон зүйлсээр амталсан ууттай, лаазтай самар л та авах байх. Эхлээд авахаасаа өмнө орцыг нь хараарай. Аль болох элдэв нэмэлт зүйлгүй самар авч идэхийг хичээ.

Савласан тараг. Хэдийгээр тараг нь таргалалтаас хамгаалдаг гэдэг ч та дэлгүүр байгаа жимстэй, цөцгийтэй гээд л гоёмсог саванд асвласан тараг авч идэхээс аль болох зайлсхий. Тиймээс үхрийн сүүгээр шинэхэн бүрсэн тараг аваад жимсний чанамал хийгээд идээрэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан