Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын хуудсын “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК-нд хэвлэж эхэллээ.
Саналын хуудсыг хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага  хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд намуудын ажиглагчид мөн ажиглаж байгаа аж.
Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн  хэвлүүлж  дуусгасан байна. Сонгуулийн саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Гадаад улсад байгаа иргэдээс  сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисст саналын хуудсыг баталсан тоо ёсоор нь  өнөөдөр хүлээлгэн өгөв.
Төв комисс баталсан хуваарийн дагуу саналын хуудсыг хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой  10 чиглэлд явуулах юм. Саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байхаар ажлыг зохион байгуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан