Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хамгийн тохиромжтой хос ихдээ гурван насны зөрөөтэй байдаг
Та өөрт тохирсон заяаны ханиа хэрхэн сонгох талаар Австралийн статистикийн байгууллагаас хийсэн судалгааны дүн зөвлөмж өгөх юм байна. Австралийн эрдэмтдийн 2001-2007 онд явуулсан статистик судалгаанд 2.5 мянган хос оролцжээ. Эрдэмтэд хамгийн бөх бат гэр бүл нь эхнэр нь 25 наснаас багагүй настай, нөхөр нь түүнээс нэг насаар дүү юм уу эсвэл 1-3 насаар ах байж гэрлэсэн хос байдгийг тогтоосон байна. Энэ нь бидний яриад байдаг нөхөр нь 5-10 насаар ах байж гэмээнэ бат бөх сайхан гэр бүл байдаг гэдэг ухагдахууныг үгүйсгэж байгаа юм. Мөн хосууд үр хүүхэдтэй болох эсвэл үл хүсэх хүсэл нь нэг байж гэмээнэ гэр бүлийн аз жаргалаа хадгалдаг. Харин ажилгүй эрчүүд ямар ч эмэгтэйд сайн хань байж чаддаггүй. Ийм хосын дундуур ихэвчлэн эцэг эх нь орж салгадаг болох нь тодорхой байгаа юм. Хачирхалтай нь монголчуудын гол салалтын шалтаг болдог согтууруулах ундаа австраличуудад нөлөө үзүүлдэггүй гэнэ. Харин боловсрол, мөнгө хөрөнгө салалтын нэг шалтгаан болдог нь тодорхой гэсэн дүн гарчээ.

0 Сэтгэгдэл