УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Путин: АНУ, Орос хоёр байлдвал.....
АНУ, Оросын хооронд томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарвал “хэн нь ч тэсч үлдэхгүй” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэгэхээр Москва, Вашингтон хоёр харилцаатай байх ёстой гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Владимир Путин америкийн кино найруулагч Оливер Стоунд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.
Стоун ОХУ-ын тэргүүнээс “Хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарвал таныхаар бол АНУ ялах уу” гэж асуухад Путин “Хэн нь ч амьд үлдэхгүй гэж би бодож байна” гэж хариулжээ.
Владимир Путин бас Стоуны АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон нь хоёр орны харилцааг сайжруулна гэж та найдаж байна уу гэсэн асуултад “Итгэл найдвар ямагт байдаг. Одоохондоо бүх зүйл төгсгөлдөө бүр хүрчихээгүй байна” гэж хариулсан байна.
Америкийн найруулагч Оливер Стоун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тухай олон ангит кино хийх хүсэлтээ бүр 2014 оны арваннэгдүгээр сард тавьж байсан юм. Тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнээс “америкчуудын сонсохыг хүсдэггүй” тийм яриаг нь авахыг хүсч байна гэсэн юм.
АНУ, Оросын хооронд томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарвал “хэн нь ч тэсч үлдэхгүй” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэгэхээр Москва, Вашингтон хоёр харилцаатай байх ёстой гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Владимир Путин америкийн кино найруулагч Оливер Стоунд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл