Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Т.Бархүү эрүүл, аюулгүй орчинд ажиллахыг уриална

“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар тодорч, олон гайхалтай үзүүлбэрээр үзэгч олныг баясгаж, алмайруулж чадсан жүжигчин Т.Бархүү ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.

Монгол улсын хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад 3532 хүн, үйлдвэрийн осолд 332 хүн өртсөнөөс 31 хүн нас барсан байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь ХАБЭМТөвийн  томоохон зорилго юм.

Тиймдээ ч “Яг түүн шиг-2” шоуны ялагч жүжигчин Т.Бархүүтэй хамтарч үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин ажиллахыг олон нийтэд уриалж байгаа юм.  Жүжигчин Т.Бархүү  мөн адил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ХАБЭМТөөс тавьсан саналыг сайшаалтайгаар хүлээн авсан нь хамтарч ажиллахад түлхэц боллоо.

Үзэгчдэд өөрийнхөө авъяас, ур чадварыг бишрүүлж чадсан жүжигчин Т.Бархүүгийн бас нэгэн сайн үйлсийн ажил нь  гэр бүлийн хамт Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд сэтгэлийн хандив өргөсөн явдал билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан