Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Женко” даавуу

Ямар ч хүнд биед эвтэйхэн, ижил дасал болсон хувцас гэж бий. Тэр хувцсаа өмсөхгүй л бол нэг л таагүй мэдрэмж төрж, ямар нэг зүйл үгүйлэгдээд байгаа юм шиг санагдаад байдаг. Х.Баттулга өөрийгөө ийм зуршилтай хүн гэж тодорхойлдог. Учир нь түүний цагаан одтой хар даавуун дээлний талаар хүмүүс байнга лавладаг. Хөдөө гадаа явахдаа бусад улстөрчид шиг торгон дээл, хослолоор гангардаггүй, өнөө л хар цоохор дээлээ өмсөөд бүрх малгай духлуулчихдаг нь нэг талаар бусдаас ялгарах стиль нь болсон билээ. Өөрөө “Хөдөө гялгар цалгар дээл хувцастай яваад байх онцгүй. Дээл маань надад яг таардаг юм. Бороо шороо ороход хир нь харагддаггүй, халтарддаггүй, практикал өнгөтэй” гэж ирээд дээлээ магтана.

Ийм хийц, загвартай, өнгөтэй дээл 1978 онд бүтээсэн “Их замын эхэнд” киноны Хөх чонын дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдин гуайн өмссөнөөр бидний нүдэнд анх туссан байдаг. Төрсөн нутагтаа эзэн нь сууж, түмэндээ түшиг нь болсон тэмцэгч Хөх чонын энэхүү цоохор дээлийг Х.Баттулга өмсдөг нь нэг талаар билгэшээн бодсоных биз.
Энэ дээлний өнгө сүүлийн үед “Женко” гэсэн нэртэйгээр залуусын дунд моодонд оржээ. Нүүр номоор “Женко дээл юм уу, “Алтан өргөө” киноны Ёроо дээл юм уу” гэх зэргээр бяцхан талцаж, Монгол киногоо ийн эргэн харахад хүргэсэн цагаан цэгтэй хар даавуу нь олон кинонд буусныг бодоход тухайн үеийн Монгол кино үйлдвэрийн оёдолчны сонголт байсан нь тодорхой. Үнэхээр 1961 онд дэлгэцнээ гарсан “Алтан өргөө” киноны Ёроогийн дээлийг ч ийм даавуугаар хийж, гэхдээ лам захтай байдаг аж.
Харин орчин цагт худалдаачид, худалдан авагчид “Женко” гэж нэрлэх болсон цоохор даавуу хамгийн их борлуулалттай, эрэлттэй байгаа гэнэ. Энэ жилийн наадмаар залуус цагаан одтой хар дээлээр гангарчихсан байвал гайхахааргүй л болж. Дашрамд сонирхуулахад, барын нүд гэж нэрлэдэг уг даавуу нь өөртөө итгэх итгэл, зориг, чадварыг хурцалж, хүч чадал, овсгоо самбаа, мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг гэж тайлбарлах нь ч бий.

0 Сэтгэгдэл