Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Японы парламент Эзэн хааны титмийг амьдад нь шилжүүлэхийг дэмжлээ

Японы парламент баасан гаригийн хуралдаанаараа эзэн хаан Акихитогийн эрх мэдлтийг шилжүүлэх тухай хуулийг баталлаа. Reuters агентлагийн мэдээлснээр бол эзэн хааны эрх мэдлийг хан хүү, 30 настай  Нарухитод шилжүүлэх ёслол дараа оны сүүлчээр болох бололтой.

Өдгөө 83 настай Акхито зүрхний мэс засал хийлгэж, түрүү булчирхайн хавдар тусан эмчлүүлж байсан юм. Ийм ч учраас өнгөрсөн онд олон нийтэд хандаж үг хэлэхдээ өндөр наснаас болоод албан үүргээ хэрэгжүүлэхэд хүнд байгаагаа илэрхийлсэн.

Нэгэнт парламент ийм хууль баталсан болохоор одоо Засгийн газар япоын түүхэнд хоёр зуун жилд тохиож байгаагүй, эзэн хааныг амьд сэрүүн байхадн эрх мэдоийг нь шилжүүлэх аргачлалыг боловсруулах болж байна.

Японы Ерөнхий сайд Синзо Абэ парламентын баталсан энэ хууль улсынх нь түүхэнд чухал үйл явдал боллоо гэж мэдэгджээ. “Энэ хуулийг өргөн барих, хэлэлцэх, батлахад хамтран ажилласан улс төрийн бүх намд талархал илэрхийлье. Япон улс 200 жилийн түүхэндээ албан үүргээ гүйцэтгэж байгаа эзэн хаан албан үүргээ шилжүүлэн өгөх гэж байна” гэж Абэ хэлцээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан