Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Сүрьеэгүй Улаанбаатар” төсөл Хан-Уул дүүргээс эхэлжээ

“Сүрьеэгүй Улаанбаатар” төсөл ХУД-ээс эхэлсэн бөгөөд үргэлжлээд нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулагдаж хэрэгжих юм.

Уг төслийн зорилго нь халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжиж “Сүрьеэгүй Улаанбаатар”  болоход оршино.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон асуудал төлөвлөснөөс ийнхүү эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.

Тухайлбал, БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Сүрьеэ, БЗДХ-ыг бууруулахад салбар дундын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг нийслэл, дүүргийн засаг даргын холбогдох хэлтсийн удирдах ажилтны дунд зохион байгуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Койка олон улсын байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 12 мянга орчим иргэдэд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхэлжээ. Мөн МУЗН-тэй хамтран орон гэргүй 900 хүнд сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан