Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийг танилцуулах ээлжит уулзалтыг зохион байгууллаа
Өчигдөр буюу 06 сарын 12-ны өдөр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас "Дэд бүтцийн төв" буюу Сервис Центр төслийг сурталчилан таниулах ээлжит уулзалтыг Баянзүрх дүүргийн тав болон 22 дугаар хорооны иргэдэд зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын дарга Ж.Батбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам: "Өнөөдөр гэр хорооллын иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнээс гарах хамгийн эхний алхам нь "Дэд бүтцийн төв" буюу Сервис центр төсөл гэж албаныхан үзэж байгаа. Тус төсөл хэрэгжсэнээр хамгийн гол нь гэр хорооллын агаар, хөрсний бохирдол буурч, иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Төслийн хүрээнд 200 өрх нийлж бүлэг байгуулан хоорондоо тохиролцож, хоёр айлын газрыг чөлөөлж өгснөөр Нийслэл гурван давхар байгууламж бүхий "Дэд бүтцийн төв"-ийг тухайн чөлөөлж өгсөн газарт нь барих юм. Тухайн “Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд маань халуун, хүйтэн устай, бохирын шугамтай холбогдож, орон сууцанд амьдардаг иргэдтэй ижил нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм.” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баярсайхан “Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын агаар, хөрсний тодорхой хэмжээнд буурч, Дэд бүтцийн төвийг дагасан тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэх юм байна. Мөн иргэд маань өөрсдийн эзэмшлийн газартаа дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц цаашлаад хаустай болох боломжтой болох юм байна. .Иймээс иргэд хоорондоо сайн зөвшилцөж зөв ажлыг дэмжээд явах нь зүйтэй” хэмээлээ.

0 Сэтгэгдэл