Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэлхийн банкны комисс манай УЦС-ын асуудлаар Эрхүүд ажиллаж байна

Монгол Улсын Сэлэнгэ мөрөн болон түүний ай сав, цутгалууд дээр Усан цахилгаан станц барих гэж байгаатай холбогдуулан Дэлхийн банкны хяналтын комисс ОХУ-ын Эрхүү мужид ажиллаж байна. Эрхүү мужийн засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээс үзвэл Монголын барих энэ усан цахилгаан станцуудыг Дэлхийн банк санхүүжүүлнэ гэсэн боловч одоохондоо хөрөнгөө хараахан гаргаагүй байгаа юм байна.

Усан цахилгаан станц барих нь Байгаль нуур, түүний орын байгаль, экэологид ноцтой муу нөлөө үзүүлнэ гэж оросын болон монголын байгаль хамгаалагчид , төрийн бус байгууллагууд гомдол гаргаж, үүнийгээ Дэлхийн банкинд хүргүүлсэн юм.
Дэлхийн банкны комисс газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцах, хоёр талын хүмүүстэй уулзах юм байна. Энд нийгмийн бүхий л төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл, ажилчид, загасчид, фермерүүдтэй уулзана. Комиссынхон үүний өмнө Буриадад ажилласан бол Эрохүү мужид ажилласныхаа дараа Монгол руу явах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан