Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
2030 он гэхэд газрын доройтлыг бүрмөсөн арилгана
 
Нийслэл Улаанбаатар хотод   “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиум болж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор “Ногоон Хэрэм Үндэсний хөтөлбөр”-ийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Манай улсын энэхүү санаачлагыг БНСУ-ын Ойн Хороо дэмжиж хоёр улсын Засгийн газрын хэмжээний хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болжээ. Ийнхүү “Ногоон Хэрэм” төсөл 2007 оноос хойш гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийгээд байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га болсон тооцоо бий.

Цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ой бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулах талаар уг  симпозиумаар ярилцаж буй юм. Мөн ойжуулаад зогсохгүй тэрхүү талбайгаасаа тогтвортой орлого олох нөхцөл бүрдүүлэхийг чухалчилж байна. Иймд орон нутгийн иргэдэд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулж байгаа юм. Ингээд 2030 он гэхэд газрын доройтлыг бүрмөсөн арилгах бодлогын асуудлыг хөндөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан