Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Барилгынхан Сүхбаатарын талбайд иргэдэд нээлттэй мэдээлэл өгнө
Монгол Улсын Засгийн газраас баталсан хуваарийн дагуу Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр маргааш Сүхбаатарын талбайд болно.
Өдөрлөгийн үеэр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техникээ дэлгэн үзүүлж, энэ талаарх шинэ техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.
Мөн ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ явагдана.
Өдөрлөг зөвхөн яам агентлагууд төдийгүй энэ салбарын төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм.
Түүнчлэн өдөрлөгт Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтыг дэмжин ажиллагч Орон сууцны бирж, Барилгын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэгч "Барилгачин групп", барилгын салбарын мэдээ мэдээллийг түгээгч "Барилга.МН" сэтгүүл, www.barilga.mn сайт оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлэх болно.
Монгол Улсын Засгийн газраас баталсан хуваарийн дагуу Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр маргааш Сүхбаатарын талбайд болно.Өдөрлөгийн үеэр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техникээ дэлгэн үзүүлж, энэ талаарх шинэ техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.

0 Сэтгэгдэл