Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Онцгой байдлынхан оны эхнээс 662 хүний амь, 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө аварчээ

Онцгой байдлын өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргасан. Ингэснээр Онцгой байдлын алба байгуулагдах үндэс болжээ.
Монгол Улсад сүүлийн 10 жилд 38 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 2203 хүний амь нас эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан тооцоо гараад байна.

Тэгвэл энэ хугацаанд Онцгой байдлын албаны алба хаагчид 10174 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 195.8 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцсон аж.
Онцгой байдлын алба хаагчид энэ он гарснаас хойш 662 хүний амь аварч, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо нь 191-ээр нэмэгдсэн дүн юм.

Онцгой байдлын албанд одоогоор 25-40 насны 4200 гаруй албан хаагч ажиллаж буй юм. Аврагчдын олон улс, хүмүүнлэгийн болон хамтрагч байгууллагуудын хандив, зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны техник, тоног төхөөрөмжөө үе шаттай шинэчилж буй талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Ингээд гамшигтай тэмцэх техникийн 56 орчим хувийг шинэчилээд байна.

0 Сэтгэгдэл