УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий хотын дарга аа...

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын 1, 2 дугаар бүсийн оршин суугчидыг орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамруулна хэмээн мэдэгдсэн. Үнэхээр ийм боломж байгаа бол сайн хэрэг. Харин танил тал, ах, дүү, хамаатан садан, намын шугамаар энэ зээл явчих вий дээ.
Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улс болон хотын төсвийг аваад үзэхээр нэг л итгэл төрөхгүй эргэлзээ дагуулаад байна.
Дээрх бүс бол агаарын бохирдол хамгийн их бөгөөд 182 мянга гаруй өрх бий. Хотын дарга С.Батболд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан” байгуулж дээрх бүст амьдарч буй өрхүүдийн орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг гаргах болсоноо зарласан. Үүнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51 хорооны өрхүүд хамаарч байгаа юм.
Нэг бяцхан тооцоо бодож үзэж эргэлзээгээ тайлая. Нэг өрх 70-80 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авна гэж бодоё. Тэгэхэд урьдчилгаа төлбөр нь 24 орчим сая төгрөг болно. Иймд нэг өрхийн орон сууцны урьдчилгааг тэгшитгээд бас үл хөдлөх хөрөнгийн үнэ сүүлийн хоёр жил дараалан буурч байгаа тул дунджаар 20 сая төгрөгөөр тооцоод үзэе. Тэгвэл 182 мянган өрхийн орон сууцны 30 хувийн урьдчилгаа нь 3.6 их наяд гаруй төгрөгт хүрч байна. Энэ нь манай улсын нэг жилийн төсвийн бараг 40 хувь гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө Улаанбаатарын төсөв, хотын дарга С.Батболдод байгаа болохоор л дээрх мэдэгдэлийг хийсэн байлгүй гэж итгэхээс.
Нөгөө талаас орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн толгойны өвчин болоод байгаа. Өнөөдөр 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг сард эргэн төлөгдөж байгаа дүнгээр нь Монголбанк санхүүжүүлж буй. Энэ нь 25 тэрбум төгрөг болдог. Гэтэл энэ нь “Аманд ч үгүй Хамарт ч үгүй” гэдэг шиг зээл хүссэн иргэдэд хүрэлцэхгүй байгаа билээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлд нийт 4 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 3 их наяд төгрөгийг Монголбанк санхүүжүүлсэн. Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтэд сард 60 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний мөнгө байвал уг зээл саадгүй хэрэгжинэ. Тэр дутаж байгаа санхүүжилтийг нь олох гарцыг Монголбанк Засгийн газар, Сангийн яамтай хайж байна. Ялангуяа, БХБЯ-уг зээлийн хөтөлбөрийг идвэхжүүлэх боломж хайж судалгаа хийж байгаа юм” хэмээсэн байдаг. Мөн Монголбанкнаас жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэвийн үргэлжлүүлэх санхүүжилт олох бүхий л арга чарга хайж байна. Дотоодын санхүүгийн зах зээлд төгрөгөөр бонд гаргах боломжгүй. Иймд юань эсвэл ам.долларын бонд гаргаж санхүүжилт татах арга бий. Үүнийг судалж байгаа хэмээж байсан билээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Аль ч улс орны төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Ийм учраас Монголбанк жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрөөс ирэх оны эхнээс гарна. Уг хөтөлбөрийг Засгийн газар санхүүжүүлээд явах учиртай. Орон сууцны зээл авах хүсэлт гаргасан иргэд олон байна. Одоогоор 3000 гаруй өрх зээлийн хүсэлт гаргасан. Санхүүжилт нь дутаж байгаа тул он дуустал эдгээр иргэдэд зээл олгоно. Сар бүр санхүүжүүлж байгаа 25 тэрбум төгрөг хаана нь ч хүрэхгүй байна” хэмээн “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр мэдээлж байсан юм.
Энэ бүгдээс үзэхэд хотын дарга С.Батболд хамгийн олон хүн амтай дүүргүүдээс МАН-аас нэр дэвшигчидээ далд сурталчилгаагаар санал худалдаж авч өгөх явуургүй арга сүвэгчилсэн болж таарч байна.

0 Сэтгэгдэл