Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхдээ сэгсрэх нь аюултай
Эцэг эхчүүд хүүхдээ уйлах үед нь аргадах гэж эсвэл уурласан үедээ хашраах, инээлгэж хөгжөөх гээд янз бүрийн шалтгаанаар сэгсрэх нь бий. Тэгвэл хүүхдээ сэгсрэх нь  аюултай болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ахлах сувилагч С.Дуламжавын өгөх зөвлөгөөг хүргэе.  Насан туршдаа харамсахгүйн тулд доорхи зөвлөгөөг уншаарай.   

Яагаад аюултай гэж ?

Бага насны ялангуяа таваас доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч, цус харваж болзошгүй юм. Учир нь, нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн байдгаас гавлын ясыг нь дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавлын ясаа мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдийн тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Үүнээс болж, тархины усжилт үүсэх, цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой аж.

Ямар үр дагавартай вэ?

Тархинд цус харвах, нүдний торлог бүрхэвчинд цус харвах, нугас гэмтэж саажих,  татаж унадаг болох, сохрох, яс бэртэх, хэл яриа болон анхаарлаа төвлөрүүлэхэд нь хүндрэлтэй болох

Юуг анхаарвал зохих вэ?

Та их ядарсан, шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч хүүхдээ сэгсэрч огт болохгүй. Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох, мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай. Нярай хүүхдийг тэврэхдээ үргэлж толгойг нь түшиж бай. Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт дээрх хам шинжийн тухай ярьж  СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуул.

Хүүхэд уйлаад байвал сэгсрэхгүйгээр ямар арга хэмжээ авч болох вэ?

Хүүхдэд угж, хөхийг нь өг. Тэвэрч бүүвэйл. Хүүхдэд дуу дуулж, намуун ая тавьж өг. Салхинд гарга. Хүүхдээ тэргэнд хэвтүүлж зөөлөн хөдөлгө. Хүүхдээ оронд нь хэвтүүлээд өөрөө тайвшрахын тулд нэг удаа гүн амьсгал. Нүдээ аниад, хэдхэн минут хөдөлгөөнгүй тайван суухыг хичээ. Найз нөхөд, хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан