Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Нобелийн шагналт Лю Сяобо шоронгоос гарлаа
Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн 2010 оны Энхтайвны төлөө шагналт лю Сяобог эмчилгээгүй болсон өвчний нь улмаас шоронгоос суллалаа гэж South China Morning Post хэвлэл мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулжээ.

Тавдугаар сарын 23-ны өдөр түүнийг элэгний хорт хавдартай болж энэ нь эцсийн шатандаа орсон  гэдгийг зарласан юм байна. Лю Сяобогийн өмгөөлөгчийн хэлснээр бол түүнийг шоронгоос гадуур эмчлэхээс аргагүй болж одоо Шаньяаны эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Түүнийг гадаадад явахгүй байх болзолтойгоор эмнэлэгт хэвтүүлжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобог төрийн тогтолцоог эвдэх гэсэн хэрэгт сэжиглэн 2008 онд баривчилж 2009 оны арванхоёрдугаар сард 11 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Лю Сяобог Хятадад хүний эрхийн төлөөх тэмцэлд хүчирхийлэлгүй тэмцэж байгаагийн нь төлөө 2010 оны аравдугаар сарын 8-нд Нобелийн Энхтайвны төлөө шагналаар шагнасан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан