Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
У.Хүрэлсүх :Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой


Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр наадмын комиссын хуралдааны үеэр хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгөв.

Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ  авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг.

Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос өгч буй мэдээллээр,манай улсад идэвхтэй байдлаар хурдан хүлгээ сойдог 120 мянга гаруй уяач байдаг аж.

Үүнээс  100 мянга орчим нь хөдөө орон нутгийн харьяалалтай,малчин уяачид байна. Харин үлдсэн 20 мянга орчим нь улс, аймаг, бүсийн чанартай томоохон баяр наадмын түрүүг авах сонирхол бүхий дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг аж. Эдгээр уяачид ихэвчлэн эрлийз морьдыг сойдог гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байна.

Тиймээс Үндэсний их баяр наадмаар эрлийз морьдыг монгол морьтой ижил төрх шинжээр нь андуурч, ялгалгүй уралдууллаа гэсэн шүүмжлэл үүсдэг билээ. Энэ байдлыг таслан зогсоох талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг.

Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулж байна" гэв.

Эрлийз морьдын уралдаан уламжлал ёсоороо энэ жил тусдаа зохион байгуулагдах бөгөөд уяачид уг уралдаанд холимог цусны болон эрлийз төрлийн морьдоо сойх боломжтой гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
наадмаар хүртэл популизм хийх юмдаа
Хамгийн их уншсан