Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хуучин Ерөнхийлөгчдөө 9,5 жилийн хорих ял оноожээ
Бразилын шүүх авлигын хэрэгт холбогдсон тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва-д 9,5 жилийн хорих ял оноосон байна.

Ерөнхийлөгч асан болон түүний эхнэр хоёр Гуаружа гэдэг амралт сувиллын хотод тансаг харштай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй аж. Түүнээс гадна барилгын ОSA гэдэг компаниас 747,8 мянган долларын хахууль авч, үүнийхээ хариуд төрийн өмчийн Petrobras компанитай хэлцэл байгуулахад нь ОSA-д дэмжлэг үзүүлэхээр амлажээ.

Да Силвагийн өмгөөлөгчид шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн ба Ерөнхийлөгч асныг давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл хорихгүй аж. Харин да Силва “миний эсрэг улс төрийн зорилготойгоор хуурамч хэрэг үүсгэсэн” гэж мэдэгдсээр байгаа юм.

Тэрбээр Бразилын Ерөнхийлөгчөөр 2003-2010 оны хооронд хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан бөгөөд улс орондоо маш их нэр хүндтэй хүн юм.

Түүний холбогдсон авлигын хэргийн тухайд өгүүлэхэд, 2014 онд Бразилын прокурорын газар “Авто угаалгын газар” гэдэг тусгай ажиллагаа явуулж, Petrobras компанийн зүгээс төрийн өндөр албан тушаалтнуудыг хахуульдаж байсан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Мөрдөлтийн явцад, хэдэн арван томоохон бизнесменүүд, Ажилчны намын албан тушаалтнууд холбогдсон олон тэрбум долларын авлигын сүлжээг илрүүлжээ. 2016 онд Лула да Силваг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан боловч тухайн үед Ерөнхийлөгч байсан Дилма Руссеф түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон учраас да Силваг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахыг зогсоосон юм. Гэвч 2016 оны 8 дугаар сард Дилма Руссеф албан тушаалаасаа огцорсноор да Силваг дахин шалгаж эхэлсэн байна.

МОНЦАМЭ / Б.Адъяахүү 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан