Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг шагналын мөнгөө ОБЕГ-т хандивлалаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын  дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэлээ. Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 1-20 хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье. Баяр, амралтын өдрүүдэд эх орон минь шатаж байна гэсэн харамсалтай мэдээг бид сонсч, харж байна. Тийм учраас дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох 720 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлахаар болсноо дуулгая. Бидний энэхүү хандив галын шугаманд ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та, бид эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид” гэдгийг тодотгов. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд ОБЕГ-т Сүхбаатар дүүргээс хандивлаж буй мөнгөн хандивыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан