Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Энхтайван, найрамдал, залуу элч” хүүхдийн аяллын нээлт болов

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр “Энхтайван, найрамдал, залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Zheng Jia ning нар үг хэлэв. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн арга хэмжээ нь “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг”-ийн бас нэгэн онцлох үйл ажиллагааны нэг. Энхтайван найрамдлын элч хүүхдүүдийг хамарсан томоохон арга хэмжээ болж байна. Залуу хойч үе бол ирээдүйд улс орны хооронд хамгийн чухал холбоог  үүсгэх, ирээдүйн эзэд. Энэ утгаараа Монголын ард түмэн, нүүдэлчдийн өв соёлыг олон улсад таньж мэдүүлэх нь маш чухал. Тиймээс Монгол Улсад аялаж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ы бяцхан үрсэд Улаанбаатарчуудын өмнөөс талархсанаа илэрхийлье. Мөн аялалд нь амжилт хүсье” хэмээлээ.

Аяллын хүрээнд Хятадаас 90 хүүхэд, 10 багшийн хамт манай улсад ирсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард манайхаас 100 орчим хүүхэд Хятад улсын соёлтой танилцсан байна. Цайны замын аялал жуулчлалын хүрээнд Монголын талаас 5, Хятадын талаас 3 дахь жилдээ хүүхэд солилцон аялуулж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан