Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Авто замын томоохон ГҮҮРЭН ГАРЦУУД ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын замын НЭВТРЭХ ЧАДВАР сайжирна

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоор ахлуулсан  зам засварын ажлын хэсэг өнөөдөр нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, өргөтгөл, засварын ажлын явцтай танилцлаа.

Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч  дарга Б.Индра, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дөрвөн томоохон уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа. Тодруулбал Оргилын уулзвар, ХААИС-ийн уулзвар, Өгөөжийн уулзвар, Авто-плазагийн уулзвар юм. Эдгээр авто замын уулзварын ажлуудад Монголын 15 компани хамтран ажиллаж байна.

Эхлээд Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажлын явцтай танилцсан юм.

ХУД-ийн 11-р хороонд хийдэж байгаа 2.4 км урт тус замын ажил нь нийслэлийн замын сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Авто замын ажил долоодугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд 11 сарын эхээр дуусах аж.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Цаг хугацаатай уралдан ажиллах зайлшгүй шаардлагатай. Хавар тендерийн ажлаа нэлээн эрт зарласан. Улаанбааатар хотын хэмжээнд замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд эхэлсэн. Найдугаар сарын 15 гэхэд замын ачаалал ихэсдэг. Үүнээс өмнө замын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээнэ. Зайсангийн замд шинэчлэл хийгдээгүй удсан. Богд уул руу иргэд аялах гэхчлэн замын ачаалал их байдаг.

Гадны хөрөнгө оруулалттай замын хамгийн эхний ажил бол Яармагийн гүүрний  бүтээн байгуулалтын ажил юм. Сонгинын гүүрний ажил эхэлж, Баянзүрхийн гүүрний ажил эхлэлийн шатандаа явж байна. Налайх–Чойрын замын хувьд хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа учраас эхлээгүй байна. Бидний зүгээс БНХАУ-ын Элчин сайдын яамтай энэ талаар хэлэлцэнэ. Газар чөлөөлөлтийн ажил эхлээд явж байна. Улаанбаатар хотын төвд хийгдэж буй томоохон гүүрэн гарц болох Замын цагдаагийн гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр замууд 2018 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр Улаанбаатар хотын замуудын нэвтрэх чадвар сайжирна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “2017 оны зам засварын ажилд хийгдсэн томоохон ажлуудын нэг бол улсын эмнэлгүүдийн гадна талын зогсоолын ажил юм. Энэ үүднээс Улсын төв гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ГССҮТ эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна зам болон зогсоолын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх нэг км зам нь хоёр урсгалтай, гурван эгнээтэй, унадаг дугуйн болон явган хүний зам, автобусны буудал ­­­бүхий иж бүрэн тохижилт хийгдсэн байгаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хотын төвийн замын ажлуудыг хувьд 8 дугаар сарын 10-ны дотор замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Мөн “хотын их тойруу” гэсэн замын төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын төвийг дайрахгүйгээр хотоос гарах боломжтой болох юм.

Замын ажлуудыг хийх боломжтой нөхцөл бол зуны урин дулаан цаг байдаг учраас бидний хувьд цаг хугацаатай уралдан дээрх ажлуудыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын замын ачаалал 8 дугаар сарын 15-аас эхлэн эрс нэмэгддэг учраас замын засвар уулзваруудыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үүний нэг томоохон ажил бол Зайсангийн уулзвар, Оргилын уулзваруудыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Харин 10 дугаар хорооллын урд талын зам, Хорооллын эцсээс Гэмтэл хүртэлх зам, Гэмтлийн эмнэлгийн замуудыг ашиглалтанд оруулаад байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн авто зогсоолын ажлын талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан "Авто зогсоолын ажил 80 хувьтай явагдаж байна.

Яаралтай түргэн тусламж авч байгаа хүмүүс хоёр газраар орж гардаг боллоо. Иргэд яаралтай тусламж цаг алдалгүй авах боломж бүрдэж байна. ГССҮТ-д нисдэг тэргэний зогсоол байгуулж өгсөн.

Манай улсын түргэн тусламжийн 60 орчим хувьд Гэмтлийн эмэнэлэг үйлчилгээ үзүүлдэг" гэлээ.

Нийслэлд хийгдэж буй томоохон авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд:

  • Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх
  • Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл, шинэчлэлт
  • Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Богджавжандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, "Өгөөж чихэр боов" ХХК-ний урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” зэрэг 39 төсөл, арга хэмжээг нийт 44,9 тэрбум төгрөгийн төсвөөр авч хэрэгжүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.


Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан