Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Өрхийн дундаж орлого 926 мянган төгрөг
Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг байна хэмээн Статистикийн хорооноос мэдээлэв. Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэжээ. Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 53,1 мянган төгрөгөөр өссөн байна. Хүнсний бус бараа үйлчилгээ болон бусад зарлага 45,3 мянган төгрөгөөр өссөний улмаас өрхийн зарлага нэмэгдсэн гэсэн судалгаа Статистикийн хороо гаргасан байна.
Судалгаанаас харвал цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бараа үйлчилгээний нэмэгдлээс 2 дахин бага байгаа юм. Өнөөдрийн байдлаар монголын дундаж өрх сард 80-аад мянган төгрөгийн алдагдал үүрдэг бололтой.
Нийт өрхийн 12 хувь буюу 105,5 мянга нь 300,0 мянгаас доош, 16,8 хувь болох 147,6 мянга нь 300,0-500,0 мянган төгрөг, 32 хувь болох 288,2 мянган өрх 500,0-900,0 мянган төгрөгийн орлоготой байгаа бол 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой нь 50 мянган өрх байгаа аж.
Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг байна хэмээн Статистикийн хорооноос мэдээлэв. Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэжээ. Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 53,1 мянган төгрөгөөр өссөн байна. Хүнсний бус бараа үйлчилгээ болон бусад зарлага 45,3 мянган төгрөгөөр өссөний улмаас өрхийн зарлага нэмэгдсэн гэсэн судалгаа Статистикийн хороо гаргасан байна.Судалгаанаас харвал цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бараа үйлчилгээний нэмэгдлээс 2 дахин бага байгаа юм. Өнөөдрийн байдлаар монголын дундаж өрх сард 80-аад мянган төгрөгийн алдагдал үүрдэг бололтой.
Нийт өрхийн 12 хувь буюу 105,5 мянга нь 300,0 мянгаас доош, 16,8 хувь болох 147,6 мянга нь 300,0-500,0 мянган төгрөг, 32 хувь болох 288,2 мянган өрх 500,0-900,0 мянган төгрөгийн орлоготой байгаа бол 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой нь 50 мянган өрх байгаа аж.
0 Сэтгэгдэл
























