Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Дайны үеийн бөмбөгнөөс болж 10 мянган хүнийг нүүлгэв
Германы Доод Саксон дахь Хильдесхайм хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хаясан бөмбөг илэрснээс 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж орон нутгийн захиргаа мэдэгдсэнийг NDR хэвлэл дамжуулжээ.

Наймдугаар сарын16-ы орой хотын төвд барилгын ажил хийж байсан хүмүүс бөмбөгийг илрүүлж саперуудыг дуудсан байна. Улмаар тэр газарт нэг км-ийн радиустай тойрог байгуулан хөдөлгөөнийг зогсоон хөл хорио тогтоожээ. Бөмбөгний ойролцоо ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон  хэд хэдэн объект байсны дотор Гэгээн Михаилын сүм, Гэгээн Мариигийн дуган байдаг юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Германы Ганновер хотод мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг илэрснээс болж 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан