Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шилэн тендерийн журам нийслэлд хэрэгжиж эхлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх  мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгууллаа.



Жил бүрийн нийслэлийн төсөвт бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны зардал тусгагдаж дулааны улирал эхэлмэгц Улаанбаатар хотын нийгмийн болон бусад дэд бүтцийн ажлууд хэрэгжиж эхэлдэг. Гэвч бүтээн байгуулалт, нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны тендерийг тойрсон хардлага иргэдийн зүгээс гардаг нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатар хот” болгох зорилт тавьж, шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь намар бүр урд дараалал, хэл ам дагуулдаг хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж иргэдийн цаг зав, санхүүг нь хэмнэх захирамж гаргасан билээ.

Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь  нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан