Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МИАТ-ийн ”ОМ-501” нислэг Токио хүрэлгүй буцжээ
Н.БАТ
МИАТ-ийн "Улаанбаатар-Нарита" чиглэлийн ОМ-501 дүгээр нислэг өнөөдөр /2017.08.18/ өглөө 07.55 цагт Улаанбаатараас нисээд Токиогийн Нарита олон улсын нисэх буудалд 13.40 цагт буух хуваарийн дагуу өглөө нислэг үйлдсэн байна. Гэвч нислэгийн явцад буцаж Улаанбаатар руу ниссэн бөгөөд одоогоор Буянт-Ухаад газардаад байгаа аж.Нислэгт явсан аялагчид онгоцны дугуй гацсан гэх мэдээлэл өгсөн учраас бид албан ёсны эх сурвалжаас тодруулсан юм.
Чухам ямар учраас ийн нислэг үйлдэх боломжгүй болсон талаар МИАТ-ийн хэвлэлийн төлөөлөгч " Улаанбаатар Нарита чиглэлийн ОМ-501 дүгээр нислэгийн явцад агаарын хөлөгт нэмэлт үзлэг хийх шаардлагатай болсон гэж үзсэн. Тиймээс буцаж Улаанбаатарт буусан бөгөөд одоогоор техникийн үзлэг хийж байна. Онгоц хэдэн цагаас нислэг үйлдэх боломжтой болохыг бид өөрсдийн мэдээллийн хуудсаар дамжуулан удахгүй мэдээлэх болно" гэлээ.
Н.БАТМИАТ-ийн "Улаанбаатар-Нарита" чиглэлийн ОМ-501 дүгээр нислэг өнөөдөр /2017.08.18/ өглөө 07.55 цагт Улаанбаатараас нисээд Токиогийн Нарита олон улсын нисэх буудалд 13.40 цагт буух хуваарийн дагуу өглөө нислэг үйлдсэн байна. Гэвч нислэгийн явцад буцаж Улаанбаатар руу ниссэн бөгөөд одоогоор Буянт-Ухаад газардаад байгаа аж.Нислэгт явсан аялагчид онгоцны дугуй гацсан гэх мэдээлэл өгсөн учраас бид албан ёсны эх сурвалжаас тодруулсан юм.

0 Сэтгэгдэл