Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Автобусны цахим картны захиалгаа өнөөдрөөс сургуульдаа өгнө

Оюутны автобусны цахим картыг шинээр олгох сунгах ажлыг Нийслэлийн боловсролын газар хариуцдаг учраас тус газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
2017-2018 оны хичээлийн жилд их дээд сургуульд шинээр элсэж байгаа оюутнууд 8 дугаар сарын 21-25-ны хооронд өөрсдийн сургуульд цахим төлбөрийн карт авах хүсэлтээ өгч, сургуулиуд нэгтгэн нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэх юм байна. НБГ-аас 26-28-нд оюутны цахим төлбөрийн картыг идэвхжүүлэн сургуулиуд руу захиалгын дагуу хүргүүлэх юм байна. Ингэснээр 9 дүгээр сарын 1-5-ны хооронд их дээд сургуулиудаасаа идэвхжсэн картаа авах боломжтой болох нь. Цахим картаа сунгуулах 2-4 дүгээр курсын оюутнуудын хувьд ч дээрх хуваарийн дагуу их дээд сургуульдаа хандах нь. Харин цахим картаа хаяж, үрэгдүүлсний улмаас дахин авах оюутан нь 9 дүгээр сарын 1-8-нд сургалтын алба, оюутны зөвлөлдөө хүсэлтээ өгснөөр нийслэлийн Боловсролын газраас 15-21-ний хооронд дахин олголтыг хийх гэнэ. Энэ жил 32 МСҮТ-д 12 мянган оюутан суралцах юм байна. Тэдний хувьд сургуулиараа дамжуулан нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаж цахим картаа авах нь.
Шинэ оюутнуудын хувьд нийтийн тээврийн чиглэл болоод бусад холбоотой бүхий л мэдээллийг “UB smart bus” апп-ын тусламжтайгаар авч болно гэж “Улаанбаатар смарт” компаниас мэдээлэв.

0 Сэтгэгдэл