Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ц.Сандуйг огцруулахаар 27 төлөөлөгч гарын үсэг зуржээ

НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16 төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт албан бичигт гарын үсэг зурсан бол өнөөдөр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдэв.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “НИТХ болон НИТХ-ын даргатай холбоотой албан тушаалын наймаанаас “60 тэрбум” төгрөгийн хөрөнгө босгосон гэх мэдээлэл тарсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв энэ нь үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж НИТХ-ын даргаасаа татгалзана” гэсэн мэдэгдэл нь баримтаар бий. Гэтэл саяхнаас төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын ЕНБД тэргүүтэй гишүүд нь хүлээн зөвшөөрлөө. “60 тэрбумын” гэх төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ схем нь үнэн болохыг эрх баригчид баталлаа. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна“ гэв.

НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг дэгийн дагуу 31-нд хуралдах аж. НИТХ-ын нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан тул 31-нд болох хуралдаанаар хэлэлцэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан