Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Авто худалдааны цогцолбор”-ын ажлыг эхлүүллээ

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажилаагааг энэ сарын 24 буюу маргаашаас бүрэн эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т бүртгэхээр шийдвэр гарлаа. Авто худалдааны цогцолборт 6375 авто зогсоол байдаг бөгөөд сул чөлөөтэй байгаа 5000  авто зогсоол дээр түрүүлж ирсэн нь эхлээд байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд ирэх арван сарын 1-ийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй аж. Энэ талаарх мэдээллийг Авто тээврийн үндэсний төв, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон холбогдох албаныхан өнөөдөр мэдээлсэн юм. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон "Нийслэлд Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. “Авто худалдааны цогцолбор” үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж буй автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн тус газарт бүртгэх шийдвэр гарсан. Шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, мөн шинэ автомашин оруулж ирж зарах гэж буй иргэд тус цогцолборт очиж үйлчилгээгээ авна" гэлээ.


Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам "Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1200 нь эзэддээ оччихсон байгаа. Улаанбаатар хотод автомашин, сэлбэгийн худалдаа хийдэг 9 зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай. Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газар бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа. Мөн авто цогцолборын бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм" хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан