Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Брижит Макроны ярилцлагатай сэтгүүл 530 мянган хувь борлогджээ


-Францын тэргүүн хатагтайн ярилцлагатай ELLE сэтгүүл сүүлийн 10 жилийн хамгийн өндөр борлуулалттай дугаараар шалгараад байна-.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макроны ярилцлага бүхий ELLE сэтгүүлийн дугаар хамгийн ихээр борлогдсон тухай сэтгүүлийн толгой компани“Le Journal du Dimanche” мэдээлсэн байна. 39 настай Ерөнхийлөгчийн гэргий 64 настай Брижит Макроны 10 нүүр ярилцлага ELLE сэтгүүлийн энэ сарын 18-ны дугаарт хэвлэгджээ.  Өнөөдрийг хүртэл тус сэтгүүлийг 530 мянган хүн худалдаж авсан бол цахим хувилбарыг нь 30 сая хүн үзэж, твиттерт 3,4 сая хүн сонирхлоо илэрхийлсэн байна. Ярилцлагадаа Макрон хатагтай тэргүүн хатагтайн үүрэг, өдөр тутмын ажил болоод энэ бүхнийг онцгой дүрэм журмын дагуу зохицуулдаг гэдгийг  хэлсэн байна. Өмнө нь хэдэн зуун мянган францчууд Элисейн ордон дахь тэргүүн хатагтайн эрх үүргийг хууль эрхзүйн төвшинд зохицуулахыг шаардаж, төсвөөс мөнгө хүлээн авах боломжийг нь хязгаарлах ёстой гэж гарын үсэг зурж байсан юм. Тиймээс тэргүүн хатагтайн ярилцлага энэ бүхэнд хариулт болсон байна.
Эммануэль Макроны сонгуулийн кампанит ажлын үеэр анх удаа тэргүүн хатагтайн эрх үүргийн талаар хөндсөн бөгөөд Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт хийлгүй, тусгай тогтоолоор зохицуулах боломжтой зүйл гэж үзсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан