Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Авто худалдааны захуудыг нүүлгэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж буюу авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан. Мөн техникийн захууд болон авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах  “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлэх, судалгааны ажил хийж шийдэл гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн судалгаагаар нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэн, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа. “Да хүрээ”, “Мануул трейвэл”, “Дөрвөн өлзий” зэрэг зах “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрөх үйл ажиллагааг эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд явж байна” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан