Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Маргаашаас төв замаар зүүн эргэнэ


Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзаж, зарим үүрэг чиглэлийг өгөв.
Энэ сарын 15-наас Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй автозамын хөдөлгөөнд оролцох шийдвэрийг нийслэлээс гаргасан. Харамсалтай нь, энэ шийдвэрээс үүдэж түгжрэл буурах байтугай улам нэмэгдэж буй тухай иргэд гомдоллож,  Ерөнхий сайдын зүгээс нийслэлд энэ шийдвэрээ эргэн харж, иргэдийнхээ санал бодлыг сонсохыг үүрэг болгосон.

Тиймээс хотын захиргаанаас танадалт судалгаа хийж, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчихдоо зүүн гар тийш эргэхгүй байх шийдвэрийг цуцалсныг нийслэлийн Засаг дарга албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр баруун 4 замаас зүүн дөрвөн зам хүртэлх 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийн явцад авто замын ачаалал буураагүй учраас долоон уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцалж, есдүгээр 1-ний өглөөний 06.00 цаг гэхэд өмнө нь зохицуулж байсан хэвийн хөдөлгөөнд оруулахыг үүрэг болгосон юм.
 
Цаашдаа авто замын хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд  Улаанбаатар хотод нэмж нэг ч их дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгохгүй. 180 их дээр сургууль нь хангалттай. Боловсролын яамтай энэ талаар зөвшилцөнө гээд зарим их дээд сургуулийг Улаанбаатар хотоос гаргах тухай Дархан, Эрдэнэт хотын Засаг дарга нартай зөвлөлдөж байна. Жишээ нь, Хөдөө аж ахуйн сургуулийн инженер механикийн сургууль, агрономикийн сургуулийг Дархан аймаг руу,  ШУТИС-ийн уул уурхайн сургуулийг Орхон аймаг руу шилжүүлж болно. Зөвхөн хэдэн багш нарын орон сууцны асуудал л яригдана. Сургуулийн байр, оюутны байр бэлэн. Улсын төсвөөс санхүүжилт шийдвэл Хөдөө аж ахуйн сургуулийг Дархан аймаг руу шилжүүлж боломжтой гэв.

Мөн зарим зам, уулзварыг өргөтгөх, төв замын огтлолцол дээр нүхэн гарч хийх ажлыг судлахыг нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүд үүрэг болгов.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан