Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Жолооч, явган зорчигчдын анхааралд!
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын
санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийн төр, хувийн
хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан менежер Изабел Чаттертоныг өнөөдөр
хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлээс нийслэлийн Үйлдвэрлэл,
инновацын газрын дарга, Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын
газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр,
ОУСК-ийн талаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын
мэргэжилтэн Жулиа Бейкинг, О.Лхагвасүрэн болон бусад албаныхан байлцав.

Энэ үеэр хотын дарга “Олон улсын санхүүгийн корпорацитай бид Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан оруулахад бидний зүгээс хөрөнгө оруулалтын чиглэлээр ихээхэн анхааран дэмжин ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нарт сайн төсөл хэрэгтэй бөгөөд энэ тал дээр олон улсын байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангах тал дээр ажиллаж байгаагын нэг нь танай байгууллага /ОУСК/ юм. Танай байгууллагын зүгээс Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийсэнтэй манай нийслэлийн холбогдох албаныхан танилцаж, судалсан. Эмээлт ХҮҮТ парк төслийн ажлыг идэвхижүүлэх үүднээс танай байгууллага болон бусад донор байгууллагуудтай хамтран дугуй ширээний уулзалт хийх бодолтой байна” хэмээн онцолсон юм. Тэрбээр төслийг хэрэгжүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорацийн чадвар, туршлага шаардлагатайг дурдаад цаашид уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллан гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл