Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ТАЛЦАЛ, ТОЛХИЛЦЛОО ЗОГСООЖ, АРД ИРГЭДЭЭ БОДОЖ АЖИЛЛАХЫГ ШААРДЛАА


Улс төрийн үйл ажиллагаа тогтворгүй, ойлгомжгүй байгаа нь иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сэтгүүлчдэд хандан хэллээ.
Улс төрийн нам хоорондын тэмцэл, нам доторх бүлэг, фракциараа талцаж хуваагдсан өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын улмаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт тусгагдсан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг бууруулахгүй байх, орлогыг хамгаалах, цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай тодорхой заалтуудын хэрэгжилт хангагдахгүй удааширч, төр, засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой, хариуцлагатай, ажил хэрэгч шинж чанар алдагдаж хямралын түвшинд хүрснийг  хэвлэлийн бага хурлаар онцлов.

Хэвлэлийн бага хуралд мэргэжил үйлдвэрлэлийн бүх салбарын холбоодоос оролцсон ба Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, Авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв, ЖДҮХҮАЖАБХА-ны ҮЭ-ийн холбооны дарга Г.Дүгэрээ нар улс төр, эдийн засгийн өнөөгийн бодит байдал иргэд хөдөлмөрчдийг хуурсан, нийгмийн зөвшилцлийг үл хүндэтгэсэн асуудлаас болж иргэдийн амьжиргаа доройтож байгааг дуулгасан юм.

МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан ард иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулах, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг олон тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, улс төрийн талцал, албан тушаалын төлөөх тэмцлээ нэн даруй зогсоон, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа бодитойгоор хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг шаардлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан