Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эдийн засаг 5.3 хувиар өслөө


Эдийн засаг сэргэж эхэлсэн тоо баримт гарах боллоо. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард  эдийн засгийн өсөлт 1.5 хувьтай гарч байв. Тэгвэл эдүгээ эдийн засаг 5.3 хувиар өссөн дүн гарлаа. Энэ өсөлтөд ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжлтийн хөтөлбөр”, ашигт малтмалын үнэ тэр дундаа нүүрсний үнэ огцом өсч экспорт нэмэгдсэнтэй холбоотой хэмээн эдийн засагчид дүгнэж байна.

Мөн уул уурхайгаас бусад салбар буюу худалдаа үйлчилгээ, жижиглэн худалдааны татварын орлого 10-аас дээш хувиар өсчээ. Өнгөрсөн оны эцсээр инфляц хасах утга заасан. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсаныг илтгэсэн явдал юм. Тэгвэл оны эхнээс инфляц аажмаар өсч 3.3 хувьтай гарлаа.   

Сүүлийн жилүүдэд улсын төсвийн тасалдаж алдагдал нэмэгдсэн. Энэ оны эхний хагас жилд улсын  төсвийн нийт орлого 3.3 их наяд төгрөгт хүрсэн билээ. Үүнийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 29 хувиар өссөн үзүүлэлт юм. Төсвийн орлого ингэж нэмэгдсэн шалтгаан нь татварын орлого 26 хувиар өссөнтэй холбоотой.   ААН-н үйл ажиллагаа бага зэрэг сайжирсан, Засгийн газар татвар нэмсэн тул төвсвийн орлого ийнхүү нэмэгдсэн байна.

Харин төсвийн зардал харьцангуй тогтвортой байсан тул алдагдал нь 1.6 дахин буурсан дүн гарав. Ингээд төсвийн алдагдал наймдугаар сард  677 тэрбум төгрөг болж буурлаа.

Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гол эх үүсвэрийн нэг нь дотоодын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаас байдаг. Энэ үнэт цаасны хүү жилийн 11.58 болж буураад байна.
 
Төсвийн тодотголоор энэ онд  зургаан их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Харин  төсвийн зардлыг  8.7 их наяд  төгрөг байх юм. Ингээд нийт алдагдал нь 2.7 их наяд төгрөг буюу ДНБ-ы 10.4 хувьтай тэнцүү гарахаар баталсан билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан