Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Талын түмэн адуу”-ны баярын товд өөрчлөлт оржээ

Анх тал нутгийн ард түмний адуу маллах уламжлалт соёлыг хадгалан, түгээх зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Талын түмэн адуу”-ны баяр энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдох гэж байна. Өвөл цагийн монгол адуу, адуучны соёлыг олон улсын сонирхол татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох том хүсэл тээн ажилладаг зохион байгуулагчид энэ жилийн наадмаа 11 дүгээр сарын 4, 5-нд хийхээр зэхжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд 1, 2 саруудад зохион байгуулагдаж байсан нь өөрчлөгдөн энэ жил 11 сард хийхээр болсон нь энэ. Учир нь, анхны цас орсон ч өвлийн хүйтэн эхлээгүй, малын тарга хүч сайн, малын элдэв өвчний дэгдэлт бага, малчид дөнгөж өвөлжөөндөө буусан тайван амгалан цаг хугацаа хэмээн ийн өөрчилсөн аж.

Ямартай ч Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагддаг уг арга хэмжээг гадаадын жуулчид ихэд хүлээдэг болжээ. Учир нь, дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ч гэлээ Хятадын Шинхуа, АНУ-ын “The Guardian”, Английн “Daily UK”, “Yahoo” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, томоохон сайтуудад мэдээлэл нь тавигдсан нь үүнд нөлөөлсөн байж ч болох юм. Мөн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг Английн “Daily Telegraph” сэтгүүлийн 2016 оны шилдэг зургаар шалгарсан нь энэхүү баярыг дэлхий нийтэд таниулж өгсөн нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан